Welcome to

Mongolian School
of the National Capital Area

2025-2026 REGISTRATION

Америкийн Нэгдсэн Улсын
Нийслэл дэх Монгол Сургууль

Education and Culture

We are dedicated to helping Mongolian families in the national capital area build and maintain their language and culture.

Тус сургууль нь анх 2006 онд байгуулагдаж, 2007 оны 1-р сарын 6 өдөр 75 сурагч, 7 гадаад оюутан, 10 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлснээс хойш одоогоор 1500 гаруй хүүхэд эх хэлээрээ уншиж, бичиж, ярьж мөн эх орныхоо тухай судалж, түүх соёл, ардын уламжлалт ёс заншлаасаа суралцлаа. Мөн сурагчид авьяас чадвараа нээн хөгжүүлэх зорилгоор монгол бүжиг, дуу хөгжим, зургийн хичээлүүдээс сонгон суралцдаг.

High Quality learning

Our team pays great attention to creating a pleasant and healthy learning environment for students, improving the quality of educational activities, providing qualified teaching staff, and promoting our country.

Манай хамт олон суралцагчдад сурах таатай, эрүүл орчинг бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, чадварлаг багшлах боловсон хүчнээр хангах, эх орноо сурталчлах зэрэг ажилд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Our Services
Talented Staff

In the 2023-2024 school year, there are 71 students, including 8 students aged 4, 7 students aged 5, 9 students aged 6, 11 students aged 7, 8 students aged 8, 8 students aged 9-10, 8 students aged 11-12, 13 - There are 12 students aged 16, 10 assistants and 11 teachers.

2023-2024 оны хичээлийн жилд 71 сурагчтай, үүнээс 4 настай 8 сурагч, 5 настай 7 сурагч, 6 настай 9 сурагч, 7 настай 11 сурагч, 8 настай 8 сурагч, 9-10 настай 8 сурагч, 11-12 настай 8 сурагч, 13-16 настай 12 сурагч, туслах ажилтан сурагч 10, нийт 11 багштай ажиллаж байна.

Our Team

About Us

Бидний тухай

The Mongolian School of the National Capital Area (MSNCA) represents one of the most successful community education ventures seen in the USA in recent years. Established by Munguntstseg Fankosky (Principal) and Nyamsuren Dash (Vice-principal), the Mongolian School has been offering Saturday morning classes in Mongolian language, history, culture (including song and dance) to children of all ages since January of 2007. MSNCA also offers ESL and Mongolian language classes for adults.
The Mongolian School as serves a cultural hub, hosting Mongolian and other holiday concerts; and cultural exchange events.
MSNCA, Inc. is a registered 501c(3) non-profit organization, and all donations are tax deductible.
MSNCA, Inc. does not discriminate on the basis of race, creed, color, gender, or national or ethnic origin.
The Mongolian School recognizes the importance of effective communication and collaboration between APS immigrant Mongolian families and the community.

Classes for the Mongolian School of the National Capital Area are being held at Innovation Elementary School, 2300 Key Boulevard, Arlington, VA 22201.


Их Монгол улсын 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд АНУ-ын Нийслэлд Монгол Сургууль байгуулагдан тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхболдоос “Хүндэт өргөмжлөл” гардан авч үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 18 дахь жилдээ хичээллэж байна.
Америкийн Нэгдсэн Улсын Нийслэл дэх Монгол Сургууль нь Виржиния мужийн Арлингтон хотод албан ёсны бүртгэлтэй (501C) төрийн бус байгуулга бөгөөд Арлингтон хот дахь (Innovation elementary school) бага сургууль дээр хичээллэдэг. Монгол сургуулийн зорилго нь хүн төрөлхтний соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон Монгол үндэстний хэл бичиг, түүх соёл, зан заншлыг хадгалж хойч үедээ өвлүүлэн, эх орноо сурталчлахад оршино.
Тус сургууль нь анх 2006 онд байгуулагдаж, 2007 оны 1-р сарын 6 өдөр 75 сурагч, 7 гадаад оюутан, 10 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлснээс хойш одоогоор 1500 гаруй хүүхэд эх хэлээрээ уншиж, бичиж, ярьж мөн эх орныхоо тухай судалж, түүх соёл, ардын уламжлалт ёс заншлаасаа суралцлаа. Мөн сурагчид авьяас чадвараа нээн хөгжүүлэх зорилгоор монгол бүжиг, дуу хөгжим, зургийн хичээлүүдээс сонгон суралцдаг. 2023-2024 оны хичээлийн жилд 71 сурагчтай, үүнээс 4 настай 8 сурагч, 5 настай 7 сурагч, 6 настай 9 сурагч, 7 настай 11 сурагч, 8 настай 8 сурагч, 9-10 настай 8 сурагч, 11-12 настай 8 сурагч, 13-16 настай 12 сурагч, туслах ажилтан сурагч 10, нийт 11 багштай ажиллаж байна.

Contact us

Registration

Бүртгэл 2025-2026

АНУ-ын нийслэл дэх Монгол сургууль 2024-2025 оны хичээлийн жилд суралцах сурагчдаа бүртгэж байна.

Цахим бүртгэлийн хуудас руу орж бүртгүүлээрэй. БАЯРЛАЛАА!

Сургалтын төлбөр:
Нэг цагийн $7 буюу 1 ѳдрийн $28, нийтдээ жилийн $840.
Жич: Нэг айлын эхний хүүхдийн тѳлбѳр $840, хоёрдахь хүүхэд 10% хѳнгѳлѳлттэй ($756), гурав болон түүнээс дээш хүүхдүүд 20% хѳнгѳлѳлттэйгээр ($672) тѳлнѳ.

Анги хуваарилалт:
Сургуулийн өмнөх
- Дунд бүлэг - 4 нас
- Ахлах бүлэг - 5 нас
- Бэлтгэл анги - 6 нас
Сургуулийн нас
- Бага анги 7 - 8 нас
- Дунд анги 9 - 10 нас
- Ахлах анги 11 - 12 нас
- Tүргэвчилсэн сургалттай ахлах анги 13 - 16 нас

2025-2026 REGISTRATION


Contact Us

Get in Touch

Visit us

2300 Key Blvd, Arlington, VA 22201

Call us

(703) 505-8894

Send us a message